Нийгмийн

Талийгаач М.Алтан-Оргилын гэгээн дурсгалд зориулж өнөөдөр 200 мод тарина

Харамсалтайгаар нас барсан реппер Orice буюу М.Алтан-Оргилын дурсгалд зориулж 200 ширхэг мод тарина. Мод тарих үйл ажиллагаа өнөөдөр 12:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд М.Алтан-Од 22 нас хүрэх байсан юм. Түүний ээжтэй хамтарч мод тарих үйлсэд та бүхэн нэгдээрэй.

Та бүхэнд эргэн сануулбал, Реппер “Orice” 2020 оны долдугаар сард өндрөөс унаж, эмчилгээ хийлгэх явцад амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийн зүгээс хүүгийнхээ амиа алдсан шалтгааныг “гаднын нөлөөтэй” хэмээн үзэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мөрдөн шалгалтын ажиллагаа дуусаж, прокуророос “Талийгаач гаднын нөлөөгүй амиа алдсан” буюу эзэн холбогдогчгүй хэрэг хэмээн үзсэнээр хэргийг хаасан байдаг.

Талийгаачийн ар гэрийнхэн УПЕГ-т удаа дараа шаардлага хүргүүлж, өнгөрсөн сарын 29-нд Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүсэн юм.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

unheer hairan zaluu

Холбоотой мэдээ

Back to top button