Нийгмийн

Чингэлтэй дүүрэгт спорт цогцолбор ашиглалтад орлоо

Олон нийтийн спортын арга хэмжээ, үйлчилгээ явуулах, нийтийн соёл, спорт, эрүүл мэндийг дэмжих зорилготой спортын цогцолбор барилга ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд зоорийн давхар бүхий дөрвөн давхар, А, В, С блоктой спорт цогцолборын барилгын угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгчээ. 1000 хүний суудалтай тус спорт цогцолбор нь:

  • бялдаржуулах танхим
  • теннисний өрөө
  • усан бассейн
  • бөх
  • боксын бэлтгэлийн өрөө
  • хоккейн талбай
  • спорт заал
  • хувцас солих өрөө
  • шүршүүр
  • ариун цэврийн өрөө зэргээс бүрдэнэ.

Г.ХОНГОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

goy2

Холбоотой мэдээ

Back to top button