"Залуучуудын холбооны байрыг эмнэлэг эсвэл цэцэрлэг болгож өгөөч"

“Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл хэвлэлийн хурал хийв.
Тэд “Жагсаалын үеэр 15 багц шаардлага үүн дотроо 270 шаардах бичиг хүргүүлсэн. Шаардлагын
- 74 хувь нь үнийн өсөлтийг бууруулах
- 15 хувь нь засгийн газар өөрөө хэмнэх
- 12 хувь нь шударга бус байдлыг халах
- 12 хувь нь цалин нэмэгдүүлэх тухай байсан.
Дээрх асуудлын талаар засгийн газартай хамтарч ажиллахаар явж байна. Засгийн газар ажлын хэсэг хуралдаж, хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Мөн залуучуудын холбооны байрыг эмнэлэг эсвэл цэцэрлэг болгож өгөөч. Залуучуудын холбооны дарга нь өөрөө эрх ашиг авилга албан тушаалын асуудалтай шалгагдаад явж байна. Ийм залуучуудын байгууллагатай баймааргүй байна.
Ашиггүй ажилтны орон тоо маш их байна. Ямар ч үүрэггүй тэргүүн, дэд дарга нар олон байна. Тэднийг УИХ-ын гишүүд хамгаалдаг. Сонгуулиар цүнхийг нь барьдаг нөхөд томилгоогоор очсон байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хууль урагшлахгүй байна. Тиймээс энэ хуулиа баталчхаад хэрэгжүүлж чадахгүй бол монголчууд бид Засгийн газрыг огцруулах биш УИХ-ыг тараах тухай ярих болно.
Өнөөдөр нийгмийн даатгалын сан тогтолцооны хямралд орсон байна. Өр тавьж байж тэтгэврээ тавьж байгаа асуудал гараад ирсэн. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо арилжааны банк руу шилжүүлдгийг болих хэрэгтэй" хэмээв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
залуучуудын холбооны байрыг хурааж авах хэрэгтэй цэцэрлэг болгооч дээ улсын мөнгөөр боссон байр биз дээ залуус хүүхэд зориулж ашиглах хэрэгтэй биз дээ
Тэгээд дараа үеийн авилгачдаа хаана бэлтгэхийн