Нийгмийн
Нөөцийн мах шинэ махнаас долоон мянган төгрөгөөр хямд байна

Зах худалдааны төвүүдэд шинэ махны үнэ өссөн үзүүлэлттэй хэвээр байна. Тиймээс иргэдийн нөөцийн мах худалдан авах эрэлт өссөөр байгаа аж. Тодруулбал, нөөцийн махны үнэ шинэ махны үнээс таваас долоон мянган төгрөгийн хямд үнээр худалдаалагдаж байна.
Тиймээс нөөцийн махны эрэлт өсөж, шинэ махны худалдан авалт буурчээ. Махны худалдагчид өдөрт таваас зургаан гулууз мах борлуулдаг байсан бол одоо гурваас дөрвөн гулууз мах борлуулж байна.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.