Нийгмийн

Таван ханатай гэр шатаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас баржээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн “Ар хөндлөн гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 56 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 56 км замыг туулан очиход малчин Н-ын 5 ханатай гэр шатаж, Ж /8 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гал түймэрт өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button