Хотын дарга Д.Сумъяабазарын даян аварга цол хүртэх амбиц

УИХ-ын хаврын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хэрвээ энэ хууль батлагдвал 61 бөхөд цол нөхөж олгоно.
Үүний хажуугаар нэр бүхий бөхчүүд даян аварга, улсын арслан, улсын заан цол авах амбиц тээн, хөшигний ард тохироо хийж буй гэх мэдээлэл бий.
Тэдний нэг нь хотын дарга, улсын аварга Д.Сумъябазар. Улсын наадамд нэг түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэн, 14 удаа шөвгөрсөн тэрбээр даян аварга цол хүртэхээр хөөцөлдөж яваа сурагтай.
2003 онд улсын аварга Д.Сумъяазар, Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нарт улсын арслан цол олгож байсан удаатай. Гэтэл тухайн үед эрэмбэний маргаан, хэд хэдэн ойлгомжгүй зүйлсийн улмаас тэднээс арслан цолыг нь буцаан авч байв. Улмаар тэр жил анх удаа улсын гарьд, улсын харцага цол бий болоход тэдэнд улсын гарьд цол олгосон юм. Д.Сумъяабазарт 2003 онд улсын арслан цол олгоод буцааж авсан, төрийн наадамд дөрвөн удаа үзүүрлэсэн амжилтаа үндэслэн даян аварга болно гэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цаддаггүй бас хайр үл даагч