УЛС ТӨР

Х.Мандахбаярыг УИХ-ын даргын зөвлөхөөр томиллоо

Цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, хөгжлийн том төслүүдийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих болон Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудыг хөрсөн дээр буулгаж, бодит ажил хэрэг болгох ач холбогдол бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг Засгийн газраас дэвшүүлэн тавьж, УИХ-аар батлан хэрэгжүүлж буй.

Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар, орон нутгийн түвшинд төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд харилцан уялдаа холбоог хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын даргын Шинэ сэргэлтийн бодлогын Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөхийн орон тоог өмнөх Эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх орон тоонд баталсан юм.

Улмаар Төрийн Хэмнэлтийн тухай хуультай холбогдуулан тус албан тушаалыг орон тооны бус буюу төрөөс цалин, бусад төрлийн хангамж авахгүйгээр ажиллах үүрэгтэйгээр шийдвэрлэжээ.

Энэхүү албан тушаалд МАН-ын Бага хурлын гишүүн, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Хархүүгийн Мандахбаярыг өнөөдөр томиллоо. Тэрбээр 1978 онд төрсөн, эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оюун эрдэнэ
Оюун эрдэнэ
5 сар 25, 2022 22:55

Жүжигчин �######� лолоогч

Enhee
Enhee
5 сар 25, 2022 23:03

Зандка хаус авч дээ

Зочин
Зочин
5 сар 26, 2022 00:35

МАН ын цүнх баригч

Зочин
Зочин
5 сар 26, 2022 09:48

АЛИАЛАГЧААР ЯАХ НЬ ВЭ.

Зочин
Зочин
5 сар 26, 2022 12:32

ӨӨ ХӨӨРХИЙ ЭНЭ ГАЛЗУУГААР УИХ ДУТАЖ ГЭНЭ ЭНЭ БИД ХОЁР ЮУГАА ЗӨВЛӨХ ЮМ

Bidon
Bidon
5 сар 27, 2022 10:05

Buun hor nairuulhan dee lalruud

Холбоотой мэдээ

Back to top button