УЛС ТӨР

МАН: ҮХНӨ оруулах асуудлаар улс даяар хэлэлцүүлэг өрнүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.06/ хуралдаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат нар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдөр намын бүлгийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн нам, иргэдээс ирүүлсэн саналыг тухай асуудал. Өнгөрсөн сард улс төрийн намууд, олон нийт, иргэдийн хөдөлгөөний зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагаа хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргаас захирамж болон ажлын хэсэг гарсан.

Ажлын хэсгийн зүгээс гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр олон нийтийн санал бодлыг сонсох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг өнөөдөр авч хэлэлцэж, тодорхой шийдэл гаргалаа. Гол нь ҮХНӨ оруулах хүрээ хязгаар, үндэслэл, олон нийтийн дэмжлэг байх ёстой гэж манай намынхан үзсэн.

Ингэснээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал сонсох хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг улс орон даяар хийх нь зүйтэй гэсэн саналд хүрлээ. Хэрэв олон нийт дэмжвэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлж болно гэж үзэж байгаа" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндсэн хуульд гар хүрэх эрх одоогийн 76 д байхгүй

Зочин
Зочин

Энэ тэнэгүүд ҮХд өөрчлөлт хийх эрхгүй. Ардын нам намын дарга нэртэй шуналын бирдүүдээр бамбай хийж өөрсдийнхээ шуналыг гүйцээх гэж улайрч байх шив. ҮХийг шуналаа уралдуулж өөрчлөхгүй шүү. Энэ их шунал, шоугаа зогсоож, хэмнэлтийн хуулиа баримталж, иргэдтэй өвлөлдөх нэртэй шоугаа зогсоож, томилолтын зардлаа хэмнэ.

Зочин
Зочин

Эд нар бүр улайрчихжээ . Эхлээд хортой махны асуудлаа шийддэггүй юмуу

Холбоотой мэдээ

Back to top button