Б.Энхбаяр: Ц.Нямдорж сайдын шударга ёсны цамц яасан урагдаж дуусдаггүй юм бэ
Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны хуралдаан болж байна. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өгөх үеэр УИХ-ын гишүүд асуулт асуусан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Найдваргүй эргэлзээтэй байгаа зээлд "Хөтөл", "Кью эс си" компанийн 520 тэрбум төгрөг байна. Энэ бол Худалдаа хөгжлийн банк. Хөтөл өртэй гээд яваад байна. Энэ хувьчлалыг нь болъё гэдэг УИХ-ын тогтоолыг гаргачихаар өртэй, юутай ийтээгээ төрд ирэх вий дээ. Нэг талаасаа "Сахал" Б.Эрдэнэбилэг гэдэг мафийг будаа болгож байна гэж байгаа ч нөгөө талаасаа буруудах вий. Ц.Нямдорж сайд шударга ёсныхоо цамцаа ураад дууслаа л гэнэ. Яасан ч урагдаж дуусдаггүй цамц вэ. 20, 30 жил ураад л байдаг. Хүн харахад шударга ёстой юм шиг боловч эргээд энэ компанийн өрийг төрөөр төлүүлэх гэж байгаа заль яваад байгаа юм биш биз" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямдоржийг сайд байхад Энхбаяр дэд сайд нь байсан таарамж муутай байсан бололтой гэхдээ Энхбаяр залуу хүн байж яасан ч их зуумтгай юм өс зангидаад л ахмад хүнтэй ноцолдоод л онцгүй л юм Эр хүн гэхэд хэцүү л юм даа
залуу хүн өс санаж явах адгийн зан.Нямка чинь харин Сахалтыг номхруулж бна даа
тийм заль гаргаж байгаа
тарийн хутгауур зальт мэнгэт сүүлийн 30 жил хуулийг гууль болгосон мафи нямдорж мэтийн хорчид бол аймшигтай бүр гаршчихсан хулгайчтай юу ярих вэ дээ
ene yostoi hun muutai zaluu. urgelj etseg shigee huniig hemlej baidgiin. chinii hiisen gaviya gej bas baihgui shuu. chamaig ch gesen ergeed ingeed l hemlene