УЛС ТӨР

Г.Занданшатар: "Б.Пүрэвдорж гишүүн л хэлж байгаа болохоос үнэн" гэж байна

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураалт явуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Сүүлийн үед төр бүх зүйлд оролцдог, сошиал дүйвээнээр асуудалд ханддаг асуудал хэрээс хэтэрлээ. Төр бүхнийг дээрэмдэж авна гэдэг буруу зүйл. Маш олон зүйл рүү дайрч орж байна. Ялангуяа Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ хоёр. Хөтлийн цементийг булааж авсан. Гэтэл тэр нь цемент нийлүүлэхээ больсон. Төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх гээд явж байгаа компанийн захирлыг аваачаад хорьчихдог. Өнөөдөр экспорт хоёр, гуравхан бүтээгдэхүүн дээр тогтдог. Гэтэл махны экспортыг зогсоочихлоо. Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирч байна шүү дээ. Бизнесийн үйл ажиллагаанд төр хэтэрхий оролцож, сошиал дүйвээнээр ажил нь явагдаж байгаа нь хэт буруу. Эцэстээ бид орлого олж төсөв төвлөрүүлэх асуудал замхарна.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Ер нь цаашид хувийн хэвшил, чөлөөт зах зээл, хөрөнгө оруулалтад дүгнэлт хийж, хэлэлцэх нь зөв. Хөрөнгө оруулалтын асуудлаар түр хороо байгуулъя гэдэг санал хүртэл гарч байсан. Махны асуудал яалт ч үгүй маргаантай, хэлэлцэх зайлшгүй шаардлагатай асуудал. Хүний эрх яриад байдаг. Хүний эрх бол зах зээлийн эдийн засгийн суурь нь шүү дээ. Уг нь Б.Пүрэвдорж гишүүн хэлж байгаа болохоос үнэн зүйл яриад байна гэж зарим гишүүдээс мессеж ирж байна" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зарим хүний нэр эзнийхээ толгойны чадамжийг илэрхийлдэг бололтой ...

Зочин
Зочин

ОЙМС УРВАГЧ Л.НАРАНБААТАР ХӨТЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙНЫ ҮЙЛДВЭРИЙН ДАРГААР ОЧООД БОДИЙГ НЬ ХӨТӨЛЧИХӨВ.САЛГА ШУЛГА НАРАНБААТАР ОДОО ЗАЙЛААЧ

Холбоотой мэдээ

Back to top button