Нийгмийн

Д.Эрдэнэбилэгт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд болж, түүнд нэг сарын турш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Үүний дараа Нийслэлийн прокурорын газраас уг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгах хүсэлт гаргасан байдаг. Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авснаар Д.Эрдэнэбилэг дахин 30 хоног хоригдохоор болоод буй.

Тэгвэл шүүхээс Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих арга хэмжээг болиулж, зөвхөн таслан сэргийлэхээр болжээ. Эх сурвалжаас тодруулахад энэ хугацаанд хоригдох боломжгүй эрүүл мэндийн шалтгаан гарсны улмаас харгалзан үзэж, түүнд даваа гарагт ийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Бидний нийтлэг ойлгодгоор энэ нь батлан даалтад гаргах агуулга юм. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тохиолдолд зорчих эрхийн хязгаарлалтад ордог.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сар гаран саатуулж жүжгэээ тоглов уу таа нар

Зочин
Зочин

Хэргээ хүлээхээр болчихосон гэдэг нь үнэн үү

Зочин
Зочин

ih mongo luivardaj ideed bhaar biye n ovdoj bgaa shd shudargaar taxi jolooch hiigeed amidarval buyan bolno doo

Холбоотой мэдээ

Back to top button