Хурд хэтрүүлсэн "Миксер"-ийн жолооч эд ангид хавчуулагджээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэх газар том оврын машин онхолдсон ослын дуудлага зургаадугаар сарын 14-ний Мягмар гаригт Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, миксер маркын машин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 19:35 цагт өгсөн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Дархан-Уул аймгаас тус аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “ZZ1257” загварын миксер онхолдож жолооч Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сумын эмнэлэгт хүргэж өгчээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахад “Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс болсон гэж дүгнэсэн байна. Гэхдээ мөрдөн шалгалтын дараа ослын шалтгаан нөхцөл тодорхой болно” гэдгийг ТЦА-наас мэдээллээ.
ТЦА-наас жолооч нар орон нутгийн замд хурдаа тохируулж, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.