Нийгмийн

Б.Пүрэвдорж: Экспорт хориглосноор махны үйлдвэрүүд 100 сая ам.долларын алдагдалд орлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2011 онд батлагдсан Хүнсний тухай хуулиар махыг квоттой болгосон. Үүнээс хойш ХХААХҮ-ийн сайдаар арваад хүн ажиллахдаа квотын асуудлыг ярьж байгаагүй. Сая дэгдсэн махны үйлдвэртэй холбоотой асуудал бол монгол махны бизнесийг унагаах гэсэн санаатай үйлдэл гэж харж байгаа. 2021 онд бэлтгэсэн 6000 тн дулааны аргаар боловсруулсан мах, 4000 тн адууны мах байгаа. 2021 онд зуд болсон. Тэр үеийн туранхай малын мах ийшээ орчихсон байгаа. Дулааны аргаар боловсруулсан махны бүх өөхийг нь аваад, буцалгачихсан учраас шим шүүс нь гарчихсан байдаг. Тэгээд 25 мянган төгрөгийн өртөгтэй. Ийм махыг зах зээл рүү оруулна гэж байхгүй. Шинэ мах гарчихсан байхад ийм мах авдаг гуанз ч байхгүй. Энэ мах урагшаа гарна. Дээрээс нь 4000 тн адууны мах байна. Халуун зунаар адууны мах иддэг хүн байхгүй. Бүгдийг нь хориглочихоор махны үйлдвэрүүд 100 гаруй сая ам.долларын асуудалд орж байна. Үүнийг экспортод гаргахгүй бол махны үйлдвэрүүд намрын махны бэлтгэл хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс дээрх махыг экспортод гаргахыг хориглосон шийдвэрээ Засгийн газар эргэж харах ёстой" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Ene piz daa ugaadaa mah export hiideg sh te haha tsadah boloogui muu haha

Холбоотой мэдээ

Back to top button