Д.Сумъяабазар: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил ирэх 7 хоногт дуусна

Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил ирэх долоо хоногт дуусах талаар Хотын дарга Д.Сумъяабазар хэлжээ.

Тэрбээр цахим хуудсандаа "Төв цэнгэлдэх хүрээлэн 1958 онд байгуулагдсан ба төмөр бетон болон тоосгон холимог хийцтэй. Багтаамж - 12,500 хүн, талбайн хэмжээ 105 x 68 м. Хүрээлэнгийн арын талбайд 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Соёмбот баганыг босгосон. 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байна. Тэр цагаас хойш засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүй байсан юм. Харин энэ жил төв цэнгэлдэх хүрээлэн болон орчны тохижилтыг бүрэн хийж байна. Тохижилтын ажил ирэх 7 хоногт бүрэн дуусна" хэмээн бичсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.