Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг оршуулах ёслол маргааш буюу долдугаар сарын 12-нд болно. “Киодо ньюс” агентлаг энэ талаар мэдээллээ. Нэрт улстөрч агсныг төрөлх нутаг болох Ямагучи мужийн Шимоносэки хотод оршуулахаар болжээ.
Индонезийн Бали аралд болсон Их 20-ийн уулзалтаа дуусгаад Азийн улсуудаар ажлын айлчлал хийж яваа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр Японд очих бөгөөд Токиогийн Зожо Зи сүмд хадгалагдаж буй Шинзо Абэгийн шарилд хүндэтгэл үзүүлнэ гэж хэвлэлийн албанаас нь мэдэгдээд байна. Тэрээр сүм рүү очих цаг гаргахын тулд Йокохама мужид төлөвлөсөн нэг уулзалтаа цуцалжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оршуулах ёслолд оролцоно гэсэн мэдээлэл гарсныг Кремль албан ёсоор үгүйсгэв.
Шинзо Абэ нь энэ сарын 8-ны өдөр Нара хотод сонгуулийн кампанит ажлаар явж байхдаа халдлагад өртөж амиа алдсан юм. Улстөрчийг хөнөөсөн 41 настай Тецуя Ямагами байцаалтын явцад мэдүүлгээ байнга өөрчилж байгаа тул сэтгэцийн эрүүл мэндийг нь шалгаж байгаа аж.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.