Төрийн үйлчилгээнд UBCab ашиглахаар бэлтгэж байна

Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсаны дагуу нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хураан, төвлөрүүлж эхэлсэн. Тодруулбал, тус хуулийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/789 дүгээр захирамж гарч, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ-ын хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм. Ийнхүү нийслэлийн нутгийн захиргааны болон өмчит, төсөвт аж ахуйн тооцоот байгууллага, тэдгээрийн харьяа орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын суудлын автомашинуудыг төвлөрүүлж буй.
Улмаар автомашины оронд такси ашиглах боломжийг судлахыг үүрэгдсэн. Тэгвэл энэ дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын авто баазын төлөөлөл төрийн үйлчилгээнд UBCab - Онлайн такси үйлчилгээ-г нэвтрүүлэх ажлын явцын талаар танилцуулга сонсжээ.
Төрийн дарга нар тусгай хангамж эдэлж, жолооч, автомашинтай байхыг хязгаарлаж зөвхөн хэрэгцээтэй үедээ UBCab ашиглан автомашин дуудлагаар ашиглах гэхдээ тодорхой тогтоосон лимитэд багтааж хэрэглэхээр болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.