ДЭЛХИЙ
НҮБ: Дэлхийн хүн амын өсөлт 2100 онд зогсоно

НҮБ-аас дэлхийн хүн амын өсөлт 2100 он гэхэд зогсоно хэмээн мэдэгдсэн. Үүнд, сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдсэнээр төрөлтийг хойшлуулах сонирхол бий болсон нь гол нөлөө үзүүлж байгаа аж. Харин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд нас баралт ихсэж төрөлт мөн буурсан байна.
1950-2000 оны хооронд хүн амын өсөлт идэвхитэй нэмэгдэж байсан бол ихэнх орны хүн ам 2020 оноос эхлэн буурч эхэлсэн төлөв ажилгдаж буй. Тодруулбал, хүн амын өсөлт удааширч буй улс орнуудын жагсаалтад Япон, Тайланд, Итали, Өмнөд Солонгос, Поланд, Украйн, Грек дээгүүр эрэмбэлэгдэж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.