Гадаад мэдээДЭЛХИЙ

Мьянмар: Хийдэд халдаж, 30 хүний аминд хүрчээ

Мьянмарын өмнөд хэсэгт байх Шан мужийн хийдэд 30 гаруй хүн амиа алдсан талаар босогчдын бүлэг мэдэгдэв. Хоёр жилийн өмнө төрийн эргэлт болсны улмаас арми болон босогчдын бүлгүүдийн хооронд амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа талаар BBC-д мэдээлжээ.

Нийслэл Ней Пи Тау болон Тайландтай хиллэх Шан мужид хамгийн ширүүн тулаан болсон гэдгийг энэ үеэр мэдээлсэн юм. Ингэхдээ хийд рүү халдаж, тухайн газар нуугдаж байсан иргэдийн амь насыг хөнөөсөн байна.

Одоогоор 30 энгийн иргэн, гурван буддын лам амиа алджээ. Тус улсаас 1.5 сая иргэн дүрвэж, 40 мянган байшин шатаж, найман сая хүүхэд сургуульд сурч чадахгүй, 15 сая хүн хоол хүнсний хомсдолд орсон гэдгийг НҮБ мэдээлсэн юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button