Нийгэм мэдээ

Машин хулгайлан задалж, борлуулдаг этгээдийг баривчилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна.

Энэ тухай мэдээллийг гуравдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тус дүүргийн цагдаагийн газрын III хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 45 настай эрэгтэй З гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна.

Тухайн этгээд алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нууж, задлан, бусдад худалдан борлуулах гэж байсныг тогтоожээ. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон машины хулгай илэрч бгаа болов уу. Сурцтай хулгайчыг ясы нь цайтал суулгахад олон хулгай нь ил болно

Холбоотой мэдээ

Back to top button