Д.Мөнх-Эрдэнийг өнөөдөр шүүнэ

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний мягмар гарагийн 09:30 минутад СБД, БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Мөнх-Эрдэнийн гэм бурууг шүүх хурал нээлттэй явагдана.
Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1.1 Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4.1 Нийтийн албан тушаалтан хахууль өгөх Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 Хахууль өгөх 1 дүгээр заалт нь Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнхэрдэнэд хуулийн дагуу зохих ялыг нь өгөх нь зөв, зүгээр ариухан хүн биш шүү дээ. Хүүхэнтэй орооцолдоно, төрийн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж хулгай хийнэ, хүн гүтгэнэ доромжилно, бусдыг хууль бус зүйлд урайлана энэ зөвхөн бидний мэдэх нь, Шудрага тэмцэгчийн баг өмсөөд л баахан орилсон нь өөрийгөө хамгаалах нэг муу арга л байсан .
Монголын төр эрх баригчид шуурхай ажиллаж байна шүү Ерөнхий сайдаа та эхлээд Офшорчин Лиценцчин Сү Батболд Мэргэшсэн хулгайч Ч Хүрэлбаатар Ханаж цаддаггүй Чойжилсүрэн Хурдан морины ченж П Аунжин Дон Жуан Ананбузар Тендэрчин Баделхан гэх мэтээр нэрүүд урсах л байх шүү энэ этгээдүүдээ эхлээд Монголын төрөөс зайлуулдаа Монголын шинэ сэргэлтийн бодлогод гол садаа болох этгээдүүд шүү Иргэн Мөнхэрдэнийг Сү Батболдын захиалгаар оролдоод байгаа юм биш биз дээ гэсэн хардалт бий болж байх шиг