УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Цалин нэмж, тал зассан Л.Наранбаатарын жүжиг амжилтад хүрсэнгүй

Энэ долоо хоногийн эхээр Цемент, шохой ТӨХК-ийн талаарх аудитын дүгнэлт олон нийтэд ил болж, шүүмжлэл дагуулсан. Тодруулбал, төрд авсан компанийг удирдаад 400 гаруй хонохдоо 462 тэрбумын зөрчил гаргасан тухай мэдээлэл ил болсон билээ.

Энэ тухай мэдээлэл олон нийтийн анхаарлыг төвд орох үес Л.Наранбаатар өчигдөр орой /2023.04.12/ гэв гэнэт үйлдвэрийн ажилчид болон Хөтөл хотын иргэдийг цуглуулжээ. Энэ нь төлөвлөгөөт хурал байгаагүй бөгөөд ажилчдын цалинг 20% нэмэх шийдвэр танилцуулсан аж.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй зогссон байдалтай байхад цалинг 20 хувиар нэмэх саналыг ажилчид хүлээн авахаас татгалзаж, эсэргүүцсэн байна.

Уурссан ажилчид түүн рүү бараг өндөг шидэж, хөөх шахжээ.

Л.Наранбаатар өөрийгөө өмөөрч хэвлэлийн хурал хийснийхээ дараа, ажилчдын цалинг 20 хувиар нэмж буй тухайгаа бахархалтайгаар жиргэсэн байдаг. Үүний дараа Хөтөлд очиж гэнэтийн хурал хийсэн нь үйлдвэрийн ажилчдыг ийн бухимдуулсан аж.

Өөрийнх нь асуудлыг авч хэлэлцэх хурлын сургаас өрссөн жүжигчилсэн тоглолт гэж харагдахаар. Түүний энэ гэнэтийн жүжиг гэвч тусыг олсонгүй. Ямар ч эрүүл ухаанаар ажиллахгүй байгаа үйлдвэрийн цалин нэмнэ гэдэг байж боломгүй асуудал байлтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөөгий
Мөөгий
4 сар 12, 2023 13:54

Хөтөлчүүд үйлдвэртээ л хайртай тэд ц�##�инг нээх их тоодоггүй үйлдвэрээ л ажиилаж л байв�##� сэтгэл амардаг хүмүүс наба самарч байгаа даа хөтөлийг

Зочин
Зочин
4 сар 12, 2023 14:21

Тэгийшдээ булхай булчингаараа гарч байгаа нь энэ дээ

Алтай
Алтай
4 сар 12, 2023 15:52

Ийм дарга гэж юү байдаг юм бэ ичиж үхэх нэ нөгөө бумбын тахил энэ тэр нь ч бүр ичиг ичиг тэнэглэл.

зочмн9зочимаа
зочмн9зочимаа
4 сар 12, 2023 15:59
Reply to  Алтай

нурж унах гэж бгаа хийджд ажил үйлсээ даатганаа гэж

Зочин
Зочин
4 сар 12, 2023 16:32

Өнөө цагын эрх мэдэлтэнгүүдийн арчаагүй үнэн төрх гэж

Зочин
Зочин
4 сар 12, 2023 20:01

МАНин

Зочин
Зочин
4 сар 12, 2023 20:43

Худгайч гөлөг бандийг з�##�уул

Зочин
Зочин
4 сар 13, 2023 19:42

Манын бас нэг хулгайч яагаад ийм хүмүүс зориудаар тавиад байдаг юм бол

Зочин
Зочин
4 сар 13, 2023 22:45

МАН чононд хонь хадаглуулдагаа хэзээ болих вэ.

Зочин
Зочин
4 сар 17, 2023 07:38

ЭНЭ 2 НҮҮРТЭЙ АЛИА САЛБАДАЙГ �######�УУЛААСАЙ

Холбоотой мэдээ

Back to top button