Нийгмийн

ӨНӨӨДӨР: Монгол тэмүүлэл сургуулийн сурагчдын эцэг эх жагсаал зохион байгуулна

10.00 цагт Монголбанкны В байранд “Дэлхийн хуримтлалын өдөр” аяны нээлт болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар мэдээлнэ. Утас: 88049313

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт Төрийн ордны гадна “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх жагсаал зохион байгуулна.

11.00 цагт НҮБ-ын байранд “Монгол Улс дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн нээлт болно.

11.00 цагт “Blue Mon” цамхагт Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн “Найрамдлын 70 жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 95959329

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн С.Мишиг “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хууль болон ХЗДХЯ ажлаа хийхийг шаардаж байна” сэдвээр мэдээлнэ.

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН, ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

“Blue Sky” зочид буудалд Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button