Нийгэм мэдээ

Эрдэнэцагаан, Матад, Халхголын түймрийг алдсан иргэн өөрөө дуудлага өгчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан түймэр Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт тархан шатаж, нийтдээ 90 мянган га газрыг хамраад буй.

Уг түймрийг тавьсан иргэн өөрөө хилийн салбарт ирж мэдээлэл өгсөн юм байна. Тодруулбал, тухайн өдрийн 14.30 цагт иргэн Б "Трактор асаах явцад яндангаас оч гараад түймэр алдчихлаа" гэж мэдээлэл өгчээ.

Хоёр аймгийн гурван сумын нутаг дэвсгэрийг дамнаж ассан энэ томоохон сүйрлийг хохирол хэмжээг тогтоохоор мэргэжлийг байгууллагууд ажиллаж байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

Буруугаа хүлээнэ гэдэг хамгийн сайн чанар шүү,

Зочин
Зочин

Сайн хүн байна

Холбоотой мэдээ

Back to top button