УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэн гишүүн Б.Бат-Эрдэнэ сайдыг "хулгайгаар хууль оруулж ирсэн" гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.28/ хуралдаанаар "Аялал жуулчлалын тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг"-ийг хийж байна. 

Тус хууль нь 33 зүйлтэй бөгөөд хэлэлцүүлгийн явцад 96 зарчмын зөрүүтэй санал гарсан. УИХ дахь АН-ын бүлэг үүнийг шүүмжилж өчигдөр /2023.04.27/ долоо хоногийн завсарлага хүссэн. Гэвч УИХ-ын дарга ганц хоногийн завсарлага өгснөөр өнөөдөр /2023.04.28/ үргэлжүүлэн хэлэлцэж буй нь энэ юм.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хулгайгаар хууль оруулж ирлээ хэмээн шүүмжлэв.

Тэрбээр "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 3.1 дэх заалтыг дэмжиж байгаа ч 3.2 дахь заалтыг дэмжихгүй байна. Анх орж ирэхдээ бүр балай орж ирсэн. Харин зассан байгаа юм. Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуульд тухайлан зааснаас бусад аялал жуулчлалыг энэ хуулиар зохицуулна гэж байгаа юм. Монгол хоёр Аялал жуулчлалын тухай хуультай болоод байна. Нийт аялал жуулчлалын 50 хувь нь тусгай хамгаалалттай газар дээр байгаа шүү дээ. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярьчихаад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиа өөр хуулиар зохицуулна гэж авч үлдчихээд гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөх нь энэ хуулиараа биш, Тусгай хамгаалалттай хуулиараа явна гэж байгаа юм. Ингээд балай болчхож байна. Тэгэхээр Тусгай хамгаалалттай хуулийг нь үүнтэй хамт явуулах хэрэгтэй. Цэгцлэх ёстой Х.Ганхуяг гишүүн ээ. Хөөе Б.Бат-Эрдэнэ сайд аа та нар хулгайгаар шахуу хууль оруулж ирээд байна шүү" гэлээ. 

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгнө. Зөвшөөрлийн тухай хуулийг дагаж мөрдөх 98 хуулийг оруулж ирэхдээ Тусгай хамгаалалтын зөвшөөрөл олгох хуулийг өргөдлөөр оруулж ирнэ гээд байхад л гаргачихсан. Одоо энэ Зайсангийн газрыг аялал жуулчлалын зориулалттай гэж өгөөд л өнөөдөр ямар болсныг нь хар. Энийг гүйцээж боловсруул" гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо энэ цайрсан өлөн хулгайчдаас салах цаг болсон. Насаараа гишүүн байлаа юу

Зочин МИ
Зочин МИ

ХҮРЭЛСҮХИЙН УЯАНЫ НОХОЙ , ТҮҮНИЙ БӨГС ДОЛООЖ ХООЛ ОЛЖ ИДЭГЧ ТЭР НЭГ МАНГАС ЦАРАЙЛСАН БОАЖ САЙД ГЭХ ХУЛГАЙЧЫГ ЗАЙЛУУЛАА. ЮУ Ч МЭДДЭГГҮЙ, ХҮРЭЛСҮХИЙН ТҮЛХЭЭСЭЭР ШАТ ӨГСӨГЧ БУУНЫ НОХОЙ ШҮҮДЭЭ ТЭР ЭТГЭЭД БОЛ

Зочин
Зочин

Энэ Бат-Эрдэнэ сайд гэгч бага ангийн багшийн дайны ч мэдлэг, чадваргүй алиа салбадайг төрөөс зайлуулаач.

Өнөрбаяр химич
Өнөрбаяр химич

Увсын гаралтай дөрвөд,аавдаа гавъяат "жүжигчин" цол авч өгсөн Батсуурь даян аврагын ах дүү учраас Хүрэлсүх дэмжихээс өөр аргагүй Эцэг Батөлзий нь физикийн багш мэрэгжилтэй.Эх нь хятадын эрлийз.Байгаль орчныг хамгаалах талаар өмнөх бусад сайд нараас илүү үр дүнтэй ажиллаж байгаа гэж иргэд бид үзэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button