УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Баян-Өлгийн Өлгий суманд явж буй жуулчны аюулгүй байдлыг яам яаж хангах юм бэ"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.28/ хуралдаанаар "Аялал жуулчлалын тухай хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг"-ийг хийв. 

Тус хууль нь 33 зүйлтэй бөгөөд хэлэлцүүлгийн явцад 96 зарчмын зөрүүтэй санал гарсныг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: Баян-Өлгийн аймгийн Өлгий суманд явж буй жуулчны аюулгүй байдлыг яам яаж хангах юм бэ. Төсөл дээрээ тэгж бичиж орж ирсэн байсан. Аюулгүй байдал гэдэг бол өргөн ойлголт. Цаг агаар, өвчин зовлон, осол аваар зэргийг цагдаагийн байгууллага, яам яаж хангах юм бэ. Тунхаглалын шинж чанартай санкцгүй заалтууд. Жуулчны байгууллага нь өөрөө хариуцна биз. "Бүхий л нөхцөл боломжийг хангана" гэж 16.4, 16.7-д байна. "Бүхий л" гэдэг үгийг хасаарай. Хуулинд ингэж “Маш”, “Бүхий” гэдэг хүчитгэсэн өгүүлбэр ордоггүй шүү дээ. Эцсийн хэлэлцүүлэг дээр эднийг анхаараарай. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Яам гэдгийг хассан дарга аа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

УИХ-ын дарга маань бас л түүхий бна ! Хээр ууланд тэнэж яваа жуулчны аюулгүй байдлыг яамнаас хүн дагаж явж хариуцахгүй нь үнэн л дээ ! Гэхдээ жуулчин бүрийн аюулгүй байдлыг найдвартай хангах тогтолцо ог төр засаг бүрдүүлсэн байх учиртай юмаа! Н.Энхболд, Г.Занданшатар нар үүнийг ойлгоогүй бна гэж баймааргүйл юмдаа ?! Манай улс төрчдийн боловсрол, сэтгэлгээний цар хүрээ ч нэг иймэрхүү л байгаа юм доо !

Guide
Guide

Жуулчны аюулгүй байдлыг хүлээн авч үйлчилж бгаа этгээд бүрэн хангасан байх ёстой. Давагдашгүй хүчин зүйлсээс бусад тохиолдолд үүссэн эрсдлийг тэд хариуцах үүрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button