ҮБХ-г хаалттай хуралдуулж, ҮХНӨ хэлэлцжээ

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2023.04.30/ хаалттай хуралдаж, ҮХНӨ-ийн асуудалд улс төрийн намын хувьд хэрхэн хандахаа хэлэлцсэн байна. Хуралдааны ирцийг 70 хувь хүргэсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд Л.Гантөмөрийн хувьд ҮХНӨ-ийг дэмжих байр суурь илэрхийлсэн аж.
ҮБХ-ны хуралдаан өчигдөр оройн цагаар эхэлж, Засгийн газраас олон нийтийн дунд явуулсан санал асуулга бүрээр тухайлан ярилцжээ.
Улмаар ҮБХ намын дарга болон УИХ дахь АН-ын бүлэгт “АН-ын үнэт зүйлийн хүрээнд Үндсэн хуулийн асуудлаар өмнө нь баримталж ирсэн байрь, түүхэн шийдвэрүүдийг харгалзан бие даасан бодлого, санал гаргаж ажиллах”-ыг чиглэл болгожээ.
Эл шийдвэрээ өнөөдөр /2023.05.01/ бүлэгт танилцуулах аж.
Ташрамд, АН ҮБХ-гоо хуралдуулсан уг үйл явдал нь Л.Гантөмөрийг АН-ын дарга болсноос хойших анхных гэдгээрээ онцлог юм. С.Эрдэнэ түүнд тамгаа хүлээлгэн өгснөөр хоёр талд гараад байсан АН-ынхан нэг дор цугларсан нь энэ юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН 152 гэсэн гишүүдийн тоог дэмжвэл ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй шүү.
УИХ олон гишүүнтэй болж гутамшигуудын тоо улам олшрох нь дээ. Өмнөх УИХ 76 дотор хүчин хийсэн Анандбазар, ХБ луйварчид, ЖДҮ дээрэмчид байхад одоо дахиад тэдний тоог нэмж, улам олуулаа болж Монгол орныг тонох юм байхаа. Ард түмэн та нарыг тэгж давраахгүй байх шүү.
76~100
МАНамтай адилха луйварчингуу гарах юм байна л даа
АН үнэхээр дуусчээ