УЛС ТӨРУлс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: 60 хувийг тойргоос, 40 хувийг жагсаалтаар сонгох санал хүргүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулав.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Боловсролын хууль, эрх чөлөөний тухай багц хуулиудыг санаачлах талаар хэлэлцсэн. Эрх чөлөө хумигдаж байна. Төр давамгай ардчилалтай улс орон болчихлоо. АН 2015 оноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тал дээр анхаарч ирсэн. ҮНХӨ дээр өөрийн намын байр суурьтай ажиллахыг чиглэл болгосон” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн залуусын эрх, эрх чөлөө хумигдаж байна. Эрх чөлөө аяныг санаачилж, зохион байгуулахаар төлөлвлөсөн. Хүний эрхийн дэд хороог хуралдуулах шаардлагатай гэж үзсэн” гэлээ.

Мөн АН-ын дарга Л.Гантөмөр “АН-ын ҮБХ өчигдөр хуралдаж таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг гарган бөгөөд өнөөдөр /2023.05.01/ Засгийн газарт хүргүүлэх гэж байна” гэлээ.

АН-ын гишүүн Х.Тэмүүжин: “Таван багц асуудал.

Нэгдүгээрт, Иргэний амьд явах эрхийг хязгаарласан асуудлыг өөрчлөх, 

Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог сайжруулах; 

Гуравдугаарт, шүүхийг тогтолцоог олон улсын жишигт хүргэж, хараат бус байлгах, 

Дөрөвдүгээрт, иргэний эрх зөрчигдөж байгаа асуудлаар ҮХЦ-д ханддаг байдлыг сайжруулах,

Тавдугаарт, Үндсэн хуулийн дархлаа суларч байгаа учраас дахин гар хүрэхгүй байх агуулгийг Үндсэн хуульд тусгах сэдвийн хүрээнд санал хүргүүлэхээр боллоо” гэлээ.

Түүнчлэн гишүүдийн 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгох саналыг хүргүүлж байгаа аж” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

152 л биш шүү. 76-аагаа яая гэж байхад....

Иргэн
Иргэн

АН 152 гэдгийг зөвшөөрөөгүй.жагсаалтыг ЗӨВШӨӨРЧ 60;40 гэнэ.Хулгай луйварамр дүүрэн Жагсаалт МАНАН - д хэрэгтэй.гээд ард олон дургүйцээд БАЙНАА даа Таминь өөрсдийгөө л гээд бх юм

Зочин
Зочин

76 s ih Hun garuul arduud bosih baihoo yuj hiideggui 76 bas deer n nemne 76 g Yu we odoo bga 76 n yg Yu hiisen Ard tumend iluu sain ystoi nasaaraa bayrlaj bn bid gej helheer Yu hiisen yr n 39 n jild Yu hiiisen Ted eersdee bayjdag shu de odoo harin ene zasgiin gazar sain bn bugdiig IL bolgood hulgaij nar n diildehgui bn shu de 30 n jiliin beltgegdsen hulgaij nar Tednii ur huuhduud gar hel n ih hurald zasag haan l bol haana bn shu de Ted ym hiilgehgui bn ylanguya shuuhed bol Ted olonooroo bn shuuh shinjilehdeegui shuuh shudraga boloogui bn

Холбоотой мэдээ

Back to top button