УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Элчин сайдын суудал сэлгэгч

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Канад, Куба, Япон улсад суух Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор томилгоо хийсэн билээ.

Үүнээс Канад улсад суух Элчин сайдаар Э.Сарантогос томилогдсолн нь сошиал орчинд өдгөө ч шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч 2022 оны долоодугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байв. Гэтэл ийнхүү жил ч хүрэхгүй буюу есхөн сарын дараа ийн дахин өөр улс руу элчин сайдын суудал сэлгэн шилжсэн нь анхаарал татаж буй юм.

Элчин сайд Э.Сарантогосын хувьд:

  • 1997-2000 онд ГХЯ-ны Азийн газарт мэргэжилтэн
  • 2002-2004 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл-шинжилгээний газарт III нарийн бичгийн дарга
  • 2004-2007 онд Токио дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн дарга
  • 2007- 2009 онд ГХЯ-ны Азийн газарт II нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газарт I нарийн бичгийн дарга
  • 2012-2014 онд Токио дахь ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх
  • 2014-2016 онд Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх
  • 2016 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал
  • 2016-2017 онд ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирлаар ажиллаж байгаад БНСУ-д суух Элчин сайдаар томилогдож байжээ. 
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүнийг зориуд шагнаад байгаам биш, мэрэгжлийн ажилд нь томилоод байгаа юм л даа ,оркуудын атаа хөдлөөд үхэх нь үү дээ,

Зочин
Зочин

ӨНДӨР МЭРЭГЖЛИЙН ДИПЛЛМАТЧ БОЛОЛТОЙ АУГАА ИХ САРАНГЭРЭЛИЙН СТИЛЬ ХАМ БОЛОЛТОЙ.МЭРЭГЖЛИЙН БӨГСЧДИЙН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ? БИ ОРМООР БАЙНА БЫСДА ГЭЖ.

Zochin
Zochin

Mergejliin hun ni mergejliin ajildaa tomilogdoj bgaa bna.

Зочин
Зочин

Япон хэлтэй, япон судлалаар мэргэшсэн хүнийг ингэж хаа хамаагүй газарт "шидэж" байгаа нь Монголын төрийн алба, тэр дотроо дипломат алба бүрэн дампуурсны илрэл. Одоогийн ГЯЯ-ны удирдлагад мэргэжлийн дипломат гэх нэгч хүн байхгуй. Дандаа удс төрийн гэх томилолтоор (мөнгөөр) шургаж орсон этгээдүүд байгаа. Гадныхны хөх инээд нь хүрдэг гэсэн.

Холбоотой мэдээ

Back to top button