Нийгэм мэдээ

Хүүхдийн төлөө сан: 11 тэрбумаас 106.7 саяыг нь 45 хүүхэд урамшуулж зарцуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шил" ажиллагааны хүрээнд өнөөдөр,

  • Хүүхдийн төлөө сан
  • Нийгмийн халамжийн сан
  • Улсын автозамын сан
  • Соёл урлагийн дэмжих сангийн зарцуулалт, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн мэдээллийг ил болголоо.

Үүнээс Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг шалгав. Олон нийтийн мэдэж буйчлан, Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед Хүүхдийн төлөө фонд байгуулагдаж, телевизийн шоугаар хандив цуглуулсан байдаг. Дараа нь Засгийн газрын шийдвэрээр тус фонд Хүүхдийн төлөө сан болж хувирсан.

Тэгвэл, Хүүхдийн төлөө санд нийт:

  • 11.09 тэрбум төгрөгийн орлого орж ирсэн бол
  • 106.7 сая төгрөгийн зарлага гарчээ. Зарлага нийт 45 хүүхдэд тодорхой хэлбэрүүдээр очсон байна.

Орлогын тухайд, хоёр тэрбум нь "Хүүхдийн төлөө фонд" ТББ-аас, 17.1 тэрбум нь хандив тусламжаас, тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц дугаар дуудлага худалдаагаар борлуулснаас 9 тэрбум төгрөг нь бүрджээ.

Одоогоор ердөө гурван удаагийн зарлага гарчээ.

Нэгт, 15 хүүхдэд олон улс, тивийн олимпиадад амжилт гаргасан тул нэг сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Нийт 15 сая төгрөг, 2021 он.

Хоёрт, гурван хүүхдэд олон улсын чанартай уралдаанд амжилт гаргасан тул нийт 8.9 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. 2022 он.

Гуравт, мөн дээрх агуулгаар 27 хүүхдийг нийт 72.8 сая төгрөгөөр урамшуулсан бөгөөд энэ нь 2022 онд хамаарах аж.

Өөр зарлага гараагүй.

Өөрөөр хэлбэл, 11.09 тэрбум төгрөг тус санд байсны 106.7 саяыг нь ийн зарцуулсан байна. Одоо тус санд 10 тэрбум төгрөг бий гэсэн үг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yu ve. Bi l lav terend chin' mungu khandivlakhdaa khyykhdyyded zoriulsan byteen baiguulalt khiigeesei gj bodoj l ugsun sh dee. Zygeer taraa gej uguugyi umsan. Ankh mungu guikhdaa ch gsn chukham zygeer byteen baiguulalt l khiine gd bsan biz dee.

Холбоотой мэдээ

Back to top button