Нүүрсний хулгайн мөнгөнөөс АНУ, БНСУ руу 11.3 сая ам.доллар шилжжээ

Нүүрсний хулгайн гэх хэргийг мөрдөн шалгах хүрээнд АНУ руу 5.3 сая, БНСУ руу 6 сая ам.доллар шилжүүлснийг АТГ-ын мөрдөгчид тогтоожээ. Түүнчлэн, үүнээс 2 сая гаруй ам.долларыг нь улсад буцаан оруулсан гэж мэдээлсэн байна.
Энэ хэргийн хүрээнд УИХ-ын хоёр гишүүнийг (Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ) бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгаж байгаа. Тэдний гэр, Төрийн ордонд сууж байсан ажлын өрөөнд нь нэгжлэг хийсэн. Д.Бат-Эрдэнэд холбогдох мэдээлэл ил болохгүй байгаа бол Т.Аюурсайханы хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокуророос хүргүүлсэн билээ.
Мөн хэргийн гол гогцоог тайлах эх сурвалж гэгдэж буй ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг сулласан ч хоёр хоногийн дараа прокурорын эсэргүүцлийн дагуу дахин хорьсон. Түүнд холбогдох хэргийг ч мөн шүүхэд шилжүүлэх санал ирсэн байгаа юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАН-д Аюурсайханыг л арай гайгүй залуу гэж бодож байсан чинь… бусад нь бол бүр ярих юмгүй товаришууд байхоо!
АЮУЛТСАЙХАН ЧИНЬ ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ИНДЭР ДЭЭРЭЭС БҮГДЭЭРЭЭ Л ХУЛГАЙЧ БАЙЖ БИТГИЙ ХУЦААД БАЙГААРАЙ БЫСДАГУУДАА ГЭЭД ХООЛОЙ НЬ ЧИЧРЭЭД ХЭД ХЭДЭН ХҮМҮҮС РҮҮ НОЦТОЙ ХАРААД БАЙСАН ШҮҮ.УГ НЬ БОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ СЭТЭР ЗҮҮСЭН БОЛГОН ХУЛГАЙЧ БӨГСЧИН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЮУГАА ЧХУДАЛДАХАД БЭЛЭН ИЙМ АЙМШИГТАЙ ХҮМҮҮС. ЖАРГАЛМАА ЧИНЬ ЯАЛАА ХОНОГОО ХҮЛЭЭЖ БАЙНА ГЭЭД БААХАН ХАНДИВ ЦУГЛУУЛААД БИТГИЙ ҮХЭЭРЭЙ ГЭЭД ИРГЭД МӨНГӨ ӨГТӨЛ ТАСХИЙТЭЛ ИХ ХУРАЛД ТУХЛААД АВСАН ТИЙМ Л ӨВЧИНТЭЙ ЗОВЛОНТОЙ ЮМ БОЛ ӨВЧНИЙХӨӨ МӨРИЙГ ХӨӨХГҮЙ ЯАЦЫН.АНУЖИНГ ИХ ХУРАЛД ЯАЖ ГАРСАНЫГ ОДООЧ АРД ТҮМЭН ЯРЬСААР ЖИГШСЭЭР БАЙНА ЭНЭ ИХ ХУРАЛ БОЛ ҮНЭХЭЭР ЁС СУРТАХУУНЫ ДОГОЛДОЛТОЙ АНУЖИН БААТАРЫН ЭХНЭРТЭЙ КЛИНТЭЙ БУЛААЛДСАН ЯНХАН ШИГ АВИРЛАЖ БАЙСНЫГ МОНГОЛ МАРТААГҮЙ.ГАДНААС СОГТУУ ИРЭЭД ГАЛЫХАА ӨРӨӨНД БОСОО ПОРНОГ СУРТАЛЧИЛСАН ТЭР УНДРАЛ МЭТИЙН АЙМШИГАА ЭНЭ ПАРЛАМЕНТ
Энэ хулгай ч МАН ыг орвонгоор нь эргүүлэх учраас