Нийгмийн

Хоёр жил санхүүгийн тайлангаа илгээгээгүй 58630 компанийг улсын бүртгэлээс хасна

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.

Ингэхдээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах журамтай.

Тодруулбал, Сангийн яамнаас ирүүлсэн санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй нийт 58630 хуулийн этгээдийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаар 2022 оны 10 сарын 28-ны өдөр нийтэд зарласан.

Жагсаалтад орсон хуулийн этгээдээс улсын бүртгэлээс хасагдахгүй талаар бичгээр гаргасан санал, хүсэлтийг улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хүлээн авч байгаа бөгөөд 05 сарын 09-ний өдрийн байдлаар 596 хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авсан байна.

Хуулийн этгээдээс улсын бүртгэлээс хасахтай холбоотой хүсэлтийг өнөөдрөөр буюу 2023 оны 05 сарын 12-ны өдрөөр тасалбар болгон зогсоох тул улсын бүртгэлээс хасах санал хүсэлтээ 05 сарын 12-ны өдрийн дотор улсын бүртгэлийн хэлтэс, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандаж өгөх боломжтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Туяа
Туяа
5 сар 13, 2023 10:10

Цар тах�##� өвчин гарч 3жил эдийн засгийн ун�##�т болж,мөнгөний ханш унаад юмны үнэ нэмэгдэж гүйлгээ байхгүй,үйлдвэрлэл зогссон ,компани байгуулах гэж бөөн л юм болдог одоог хүртэл ард иргэдийн амьдр�##� сэхэхгүй байхад! ЗГ-с энгийн иргэдэд зээл олдохгүй их хурлын гишүүд нь хувьдаа хуваагаад хамаар�##� бүхий ах дүүстэйгээ авчихдаг дэмждэггүй тийм байж Дарамт шах�##�т үзүүлдэг нь буруу шүү!

Зочин
Зочин
5 сар 15, 2023 17:59
Reply to  Туяа

Тэгээд л хуцаад бдын. Компани, ковид 2 ямар хамаатай юм

Зочин
Зочин
5 сар 16, 2023 17:03

Энэ нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button