Манай гарагийн хамгийн халуун өдрүүд энэ долоо хоногт тохиож байна

Дэлхийн цаг уурын хэмжилтийн хоёр агентлагийн мэдээлснээр энэ долоо хоногт хамгийн халуун өдрүүд үргэлжилж байгаа ажээ.
Даваа гарагт дэлхийн дундаж температур цельсийн 17 хэмд хүрсэн нь 1979 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн явдал байсныг АНУ-ын Хүрээлэн буй орчны урьдчилан таамаглах үндэсний төв мэдээлсэн юм.
Тэгвэл мягмар гарагийн байдлаар цаг агаарын дундаж температур нэмэгдэж, 17.18 хэмд хүрчээ. Өмнө нь 2016 оны наймдугаар сард 16.92 хэм хүрч халсан нь хамгийн өндөрт тооцогдож байсан юм.
Европын холбооны Коперникийн цаг уурын өөрчлөлтийн алба лхагва гарагт твиттер хуудастаа даваа гарагийн дэлхийн температурыг дээд амжилт хэмээн тэмдэглэсэн гэдгээ жиргэв.
Харин мэргэжилтнүүдийн зүгээс энэ жил одоогийнхоос илүү халсан өдрүүд үргэлжлэх магадлалтай гэдгийг анхаарууллаа. Berkeley Earth-ийн ахлах эрдэмтэн Роберт Рохде твиттертээ "Ирэх зургаан долоо хоногт дэлхий дахин илүү дулаан өдрүүдийг харж магадгүй" хэмээв.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.