НИЙГЭМ

ТЦБ: Хэрэв үерийн усны хэмжээ багасахгүй бол аваарын сувгаа ажиллуулна

Төв цэвэрлэх байгууламж аваарын горимд шилжжээ. Энэ талаар тодруулахаар ТЦБ-ын Цэвэрлэх хорооны дарга Ш.Ганзоригтой холбогдлоо. 

Тэрбээр “Ус ихээр ирж буй. Хоёр станц маань усанд арай л автчихаагүй байна. Насосууд нэмэлтээр ажиллаж байгаа хэдий ч үерийн усны хэмжээ нэмэгдсээр байгаа тул хүчин чадлаа дийлэхгүйд хүрлээ.  

Цэвэрлэх байгууламж хоногт 160-170 шоо метр ус хүлээн авах хүчин чадалтай. Гэвч урд шөнийн байдлаар 221 шоо метрт хүрч, хүчин чадлаас нь 30 хувь хэтэрсэн байдалтай байгаа юм.  

Одоогоор 100 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй. Хэрэв энэ хэвээр үерийн усны хэмжээ багасахгүй бол аваарын сувгаа ажиллуулна. Үүнээс гадна бусад шаардлагатай нөөцөө дайчлах төлөвлөгөөтэй байгаа юм. 

Төв цэвэрлэх байгууламжийн өдрийн ээлжид 40-50, харин шөнийн ээлжид дөрвөн хүн ажилладаг. Үерийн уснаас гадна хог ихээр ирж байна. Ингэснээр насосын ажлын дугуйнд хог орох тохиолдол нэмэгдсээр. Тус хогийг гаргах нэмэлт ажилчин гаргахаас өөр сонголтгүй боллоо. Одоогоор манай байгууллага бүх хүчин чадлаараа ажиллаж байна” хэмээв. 

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button