Гадаад мэдээДЭЛХИЙ
Москвад цэргийн байгууламжийн дээвэр дээр дрон унажээ

Москва мужид энэ сарын 4-ний өдөр дрон унасан байна. Ингэхдээ цэргийн байгууламжийн дээвэр дээр унажээ. Тодруулбал, агаарын десантын цэргийн 45-р бригадын захиргааны байрны дээвэр дээр унасан байна.
Дроны дайралтын улмаас хүний амь нас эрсдээгүй ажээ. Түүнчлэн шархдаж гэмтсэн хүн байхгүй бөгөөд ноцтой хохирол учраагүй байна. Дээврийн хавтангууд сүйдсэнийг цаг алдалгүй сольжээ.
Нисэгчгүй онгоцуудыг Украины нутаг дэвсгэрээс шөнийн цагаар илгээжээ. Мягмар гарагийн өглөө агаарын десантын цэргийн 45-р бригадын барилгаас гадна дроноор халдах байнуудын нэг нь Внуково нисэх онгоцны буудал байсан гэж "Коммехсанть" сонинд бичсэн байна.
Мөн мягмар гарагт Украины тал Шинэ Москва руу таван нисэгчгүй онгоцоор довтолсон билээ.
Н.АННА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даварсан байна Киевийг үнс болгох хэрэгт ээ й
сайхан мэдээ байна, фашист оросуудыг газрын хөрснөөс өөрсдөө арчих болно