Нийгэм мэдээ
Наадамчид Дүнжингарав, Нарантуул, Мишээл, вокзалд машинаа орхиод автобусаар явна
Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон дараах гудамж замуудыг хааж зөвхөн нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
Төв цэнгэлдэх рүү ирж буй иргэдийг дөрвөн байршлаас нийтийн тээврийн хэрэгсэл тээвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд тодруулбал,
- Дүнжингарав худалдааны төв: Дүнжингарав худалдааны төв дээрээс найман автобусаар 5 минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талд буюу Нийслэл Хүрээний гудамжаар
- Нарантуул худалдааны төв: Нарантуул худалдааны төвийн зогсоол дээр ирсэн 7 тээврийн хэрэгслүүдээр таван минутын давтамжтайгаар төв цэнгэлдэх рүү
- Мишээл төв: Мишээл худалдааны төвийн зогсоол дээрээс наадамчдын гудамжаар дамжуулаад тэмээтэй хөшөө, сурын талбай, шагайн талбай урд талд иргэдийг байрлуулах, зөөвөрлөх маршрутаар
- Вокзал буюу мянган авто машины зогсоол дээрээс Нарны замаар иргэдийг тээвэрлэж Энхтайваны гүүр давуулаад төрийн далбаатай тойрог дээр буулгана.
Энэ өдрүүдэд төв цэнгэлдэхийн хойд тал буюу Гандийн гудамж, наадамчдын тойргоос Home плазагийн тойрог хүртэлх гудамж бол бүрэн хаалттай байна. Харин урд талдаа И Мартын уулзвараас тэмээтэй уулзвар буюу нийслэл хүрээний гудамжийг мөн хаана.
Наадамчид нэр заасан дөрвөн байршилд тээврийн хэрэгслэлээ байршуулж нийтийн тээврээр үйлчлүүлэхийг анхаарууллаа.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash zuv shiidver baina