Шүдлэн насанд хар үрээг түрүүлсэнд тооцох үүрэг өглөө

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж, будлиан үүссэн.
Тодруулбал, Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан тул дахин нягтлаж шудрагаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцож, шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Дуут сумын харьат хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлүүлэх үүргийг Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болголоо.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
цагаан шугам өнгөрсний дараа морио бариач , яг эгзэгтэй үед том том дээл өмөссөн морьтой навсгар нөхдүүд халхалж орж ирээд юм үзүүлэхгүй байна , 21р зуун техник технолог хөгжөөд бна
Шадар сайд мундаг эрх мэдэлтэй сайн хүн байдаг юм байна. Яруу алдарт малчдын талд
Zam haasan byaldag bariach g harii
Тэнэг хүн бна лээ шүү .Тэгж ордог ёс зүй байхгүй.Арга хэмжээ сайн ав
Техник технолог хөгжсөн одоо үед морь бариач хэрэггүй ээ будлианы эзэд.
Угаасаа л түрүүлсэн юм биш юмуу ккк Үүрэгдээд бхдаа яахав дээ Тэр будлианы эзнийг арга хэмжээ авах хэрэгтэй
ДУНДГОВЬ АЙМАГТ ДУУТ гэж сум байдаг билүү? дуут сумын харъяат хар шүдлэн гэж ойлгомж үгүй ухагдхуун гаргаж ирсэн байх юм! ХАРЪЯАТ гэж бичдэг бусуу харьат гэж бичжээ?