Нийгэм мэдээ
Ц.Хуланг шүүх хурал үргэлжилж, эд мөрийн баримтыг шинжлэн судална

Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өчигдөр 09.00 цагт эхэлсэн.
Уг хурлын нууцын зэрэглэлтэй гэж дүгнэсэн учраас хаалттай явагдсан юм. Тэгвэл шүүх хурлаар бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад завсарласан билээ. Өнөөдөр 09.00 цагаас эд мөрийн баримт шинжлэх судлах ажиллагаараар үргэлжлэх юм.
Ц.Хуланд прокуророос 12 жилийн ял төлөвлөсөн бөгөөд тэрбээр хоёр өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байгаа.
Хэргийг эргэн сануулахад, түүнийг гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цагдан хорьж байгаа билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчнөөн сар хорьж, хичнээн өдөр өнгөрч байхад нотлох баримтаа шинжлэн судлахгүй юугаа хийдэг улс вэ. Мөрдөгч нарт, хуралд бэлтгэлгүй оролцсон хүмүүст арга хэмжээ аваач.