Нийгэм мэдээ

Нэн ховордсон эрээн хүрнэ иргэний хашаанд орж ирснийг байгальд нь тавьжээ

Суурьшлын бүсэд орж ирсэн эрээн хүрнийг байгальд нь тавьжээ. 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын гуравдугаар багийн иргэн Н.Бат-Эрдэнийн хашаанд эрээн хүрнэ гэдэн амьтан орж ирсэн тухай дуудлага ирсэн байна. 

Энэ дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн, байгаль хамгаалагч очиж, ажиллажээ. Улмаар байгальд нь тавьсан байна.

Эрээн хүрнэ нь Говь цөлийн бүсэд нэн ховор, суусрын овгийн жижиг махчин амьтан юм. 

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button