Украины нисгэгчгүй 28 онгоцыг ОХУ сөнөөжээ
Ерөнхийлөгч Владимир Зеленскийн төрөлх хот Украины төв хэсэгт орших Кривой Рог хот руу пуужингаар цохилт өгсний дараа зургаан хүн амиа алдсан байна.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ням гарагт Москвад нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх гэж оролдсоны хариуд Украины эсрэг довтолгоогоо эрчимжүүлсэнтэй холбогдуулан агаарын цохилт өгчээ. Киевийн сөрөг довтолгоо төсөөлж байснаас удааширч Оросын цэргүүд ширүүн эсэргүүцэл үзүүлж байгаа юм.

Кривой Рогийн цохилт: Даваа гарагт Оросын хоёр пуужин харвахаас өмнө Украины иргэд агаарын цохилтын дуут дохиог сонсоогүй гэж мэдэгджээ. Зеленский болон албаны хүмүүсийн мэдээлснээр ойролцоогоор зургаан хүн амиа алдаж, 69 хүн шархадсан байна. Олон хүн эмнэлэгт байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна гэж ерөнхийлөгч хэлэв.
Москва руу хийсэн дайралт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зүгээс нисгэгчгүй онгоц ашиглан Оросын нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа халдлага хийхийг оролдсон. ОХУ ням гарагт Москвад гурван нисгэгчгүй онгоц, Оросын эзэмшилд байсан Крымийн хойгт 25 нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдлээ.
Цөмийн аюул: ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Украины сөрөг довтолгоо амжилттай болбол Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрч магадгүй” гэж онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: CNN
Б. ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.