Мьянмарын арми "Аун Сан Су Чигийн зарим хэргийг өршөөсөн" гэв

Мьянмар улсын төрийн барьж буй зэвсэгт хүчин Аун Сан Су Чиг ялласан 19 хэргийн 5-ыг нь өршөөсөн байна. 77 настай түүнд өнгөрсөн жил Мьянмарын шүүх 33 жилийн хорих ял оноосон билээ.
Тус улсын засгийн газар энэ шийдвэрийг мягмар гарагт /2023.08.01/ гаргаж Су Чиг хорих ангиас шилжүүлэн гэрийн хорионд байлгах болжээ.
Энэхүү өршөөлийн дагуу түүний 33 жилийн хорих ялыг зургаан жилээр хасна гэсэн үг хэмээн зэвсэгт хүчний төлөөлөгч Зав Мин Тун хэлсэн байна. Мин Тун нэмж хэлэхдээ түүний ялыг хөнгөлсөн явдал нь 7000 гаруй хоригдлыг сулласан өршөөлийн хуулийн нэг хэсэг гэсэн юм.
Су Чигийн дэмжигч нарын үүсгэсэн Үндэсний нэгдлийн засгийн газар нэртэй бүлгэм түүнд оноосон ялын заримыг нь өршөөснийг улс төрийн тоглолт гэж шүүмжилжээ. 2021 оны эхээр Мьянмарт төрийн эргэлт болж, Су Чигийн ардчилсан засгийн газрыг тус улсын зэвсэгт хүчин түлхэн унагасан. Шинээр төрийн эрхийг барьж эхэлсэн арми олон мянган хүнийг хорьж, цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийг хатуу шийтгэсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ авгай бол зүгээр л барууны бууны нохой
Манай хэд шиг годилууд юм,нэг хориод нэг өршөөгөөд л, тэнэгийн туйлууд
Монголоос илүү тэнэг газар байдаг л юм бна даа !