Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг Б.Бат-Эрдэнэ ахална

Засгийн газрын өчигдрийн /2023.08.31/ хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Тодруулбал, тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх зэрэг холбогдох газруудын төлөөллөөс бүрдүүлжээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-аас гаргасан загвар, зөвлөмжийн дагуу “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар 2022 онд батлуулсан.
Тус дүрмийн 23-р хэсэгт манай улсын допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг Засгийн газар байгуулах, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох байгууллагуудын талаар тодорхой зааж өгсөн.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха Бат-Эрдэнэ үү
Энэ хүн л дутаад бгаа биздэ хэдэн бөхчүүд нь шалгалтандаа унаад
Dopingiin zagalmailsan etseg minuu
Хамгийн эхэлж допинг хэрэглэсэн хүнийг үү. Шинжилгээ авдаггүй байхаас эхэлж гадаадаас авч хэрэглэдэг байсан. Тийм болохоор олимп дэлхийн аваргад шижилгээ авдаг учраас эхний даваанд л годройтно эсвэл эмнэлгийн магадлагаагаар хасагдана. Допинг шалгадаггүй учраас японд сумогийн харыг нэг удаа ялсан. Ийм хүнээр ахлуулах гэж дээ
Одоо больчихооч дээ энэ хүн, нас намбаа бодоод, тэтгэвэртээ сайхан суугаад налайж байдаг буян байгаа даа. Цагийн юм цагтаа шүү дээ. Өч төчнөөн сайхан боловсролтой, мэргэжилтэй, хэлтэй, орчин цагтайгаа хөл нийлүүлж алхаж чадах залуучууд байгаа шүү дээ. Тийм хүмүүс нь ажиллаж болдоггүй юм уу. Арай л юмаа....
Бөөрөнхий шийдвэр гаргаж чадахгүй сул нөхөр
Аваргын нь хүндлэж байна.Бусдаар бол хамелон хүн шүү дээ.Ноолуурын ченж , Уих - н хуулийн ченж , цалингаараа амьдардаг ченж , ерөнхийлөгч болохын тулд хар гараа цагаан болгодог ченж .
Ахлана гэж бичнэ
Зөв хүнээр тавьжээ??анх монголд доринг хэргэлсэн хүн????