Нийгмийн

Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй

2023 оны 08-р сарын 31-ний 20 цагаас 09-р сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button