НийгмийнНИЙГЭМ

Ц.Бямба-Отгоны цолны мялаалга барилдаанд Б.Лхагвадорж түрүүлжээ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон Улсын гарьд цолны мялаалга наадам өчигдөр /2023.09.03/ аймгийн төвд боллоо.

Хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдснаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат улсын начин Б.Лхагвадорж түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо үзүүрлэсэн байна.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Улсын харцага Ш.Пүрэвгарьд, Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрлөө.

Цэдэнсодномын Бямба-Отгоны хувьд: Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэж, Монгол Улсын гарьд цол хүртсэн.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button