Нийгэм мэдээ
Өнөөдөр 12-16 цагийн хооронд зам хэсэгчлэн хаана

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан 2023 оны 09 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлан ирэхтэй холбогдуулан 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “Чингисийн өргөн чөлөө”, “Наадамчдын гудамж”, “Энхтайваны өргөн чөлөө” орчмын авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаах тул иргэд та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, тухайн замаар зорчихгүй байхыг хүсэж байна.
Эх сурвалж: ТЦА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.