Нийгэм мэдээ

Завсарлагаанаар алга болсон 8 настай хүүг Таван шараас олжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 49 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 43 дугаар сургуулиас 8 настай, эрэгтэй “О” гэх хүүхэд хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Нэмэлт: 18.40 цаг

Хүүг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цаг 20 минутад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 5 шарын байруудын дунд хүүхдийн тоглоомын талбай орчим явж байхад нь олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

-50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй хайж байна-

Баянгол дүүргийн цагдаагийн газраас одоогоор 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.

Эрдмийн Өргөө цогцолбор сургуулиас алга болсон О.Ананд 8 настай, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй , аутизмын шинж тэмдэгтэй. Алга болох үедээ улаан биеийн тамирын өмд цамц, цэнхэр пүүзтэй байсан.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sahilaggui buldruug dee

Зочин
Зочин

Цонхоор л гарчдаггүй юм бол хичээлийн үеэр үүдний жижүүр яагаад гаргачваа

Холбоотой мэдээ

Back to top button