Нийгэм мэдээ

Хөл бөмбөгчин Жанлука Замброта сургалтын талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2023.09.08/ Улаанбаатар хотод болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

9.00 цагт: Pearson English англи хэлний сургалтын хөтөлбөр, Pearson BTEC олон улсын IT хөтөлбөрийн нээлт Новотел зочид буудалд болно. Утас: 94999598

9.30 цагт: ГХЯ-наас хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын ээлжит 10 дугаар уулзалтын нэгдсэн арга хэмжээ ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.

10.00-21.00 цагт: “Степпе Арена”-Мөсөн өргөө үйл ажиллагаагаа эхлүүлсний 2 жилийн ой, “AIC STEPPE ARENA” нэршил солигдох үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулах “AIC STEPPE ARENA’S SPECIAL DAY” өдөрлөг болно Утас: 99117603, 88694040

11.00 цагт: Монголын Нотариатчдын танхимаас цаг үeийн асуудлаар Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Италийн хүүхдийн хөл бөмбөгийн сургалт Монголд арга хэмжээ эхэлнэ. Хуралд 2006 оны дэлхийн аварга, алдарт хөл бөмбөгчин Жанлука Замброта хэвлэлийн хуралд оролцоно.

15.00 цагт: НҮБ-ын Нийгэм, эдийн засгийн бодлогын зөвлөх, Колумбын Их сургуулийн зочин профессор, доктор Есуна Дугарова ЮНЕСКО-гийн дэргэдэх Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнд "Буриад-Монгол угсаатны ухамсарыг авч үлдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, үүрэг" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

-“Барилга орон сууц 2023” үзэсгэлэнг Мишээл экспо төвд нээнэ.

-Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн туурвисан бүтээлүүдийн ноён оргил “Инээмтгий хүн” романыг тайзны бүтээл болгосон визуал драмыг Pro театрын уран бүтээлчид РЦНК-ийн тайзнаа тоглоно. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button