Нийгэм мэдээ

Л.Чинбатын хэргийг дахин прокурор руу шилжүүллээ

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбатын бусдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Түүнд холбогдох хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокурор руу шилжүүлсэн. Гэвч наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр цагдаагийн байгууллага руу буцаасан байдаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

  • Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
  • Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
  • Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татжээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button