Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: Найрлагад өөрчлөлт орсон Амоксиклав-денк эмийг зах зээлээс эргүүлэн татна
ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлгийн системээс 2022 оны 06 дугаар сард үйлдвэрлэгдсэн, 27297 цувралын дугаартай Амоксиклав-денк 1000мг/125мг (1000 mg amoxicillin, 125 mg clavulanic acid) тунлагдсан нунтаг эмийг зах зээлээс эргүүлэн татах тухай мэдээллийг ирүүлсэн байна.

Эргүүлэн татаж буй үндэслэл нь тус цувралын дугаартай бүтээгдэхүүний савлагааны бүрэн бүтэн байдал алдагдаж, доторх найрлагад өөрчлөлт орсон нь судалгаагаар батлагдсан тул Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байна гэж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай хэд ч илрүүлээгүй байх. Үйлдвэрлэгч буцааж татаж буй бол тэгсэн гээч !