Гадаад мэдээДЭЛХИЙСПОРТ

Германы баг түүхэндээ анх удаа сагсанбөмбөгийн ДАШТ-ий финалд шалгарлаа

Сагсанбөмбөгийн ДАШТ-д Германы баг 113:111 харьцаатайгаар АНУ-ын шигшээ багийг буулгаж авлаа. Ингэснээр тэдний хувьд түүхэндээ анх удаа ДАШТ-ий финалд шалгарч буй тохиолдол юм.

Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан уг тоглолт ширүүхэн эхэлсэн билээ. Эхний хоёр үеийн турш хоёр баг эн зэрэгцэж тоглож, 60:59 харьцаатайгаар АНУ-ын шигшээ баг ялимгүй тэргүүлсэн.

Гэсэн хэдий ч гуравдугаар үе эхлэхэд тоглолтын урсгал Германы талд шилжиж, завсарлагааны дараа АНУ-ыг барьж авсан юм. Улмаар Германы баг 35:24-өөр илүүрхэж, хагас шигшээгийн сүүлийн 10 минутад 10 оноогоор илүүрхэж, тэргүүлэв.

Тоглолтын сүүлийн үед ч Германы баг тэргүүлсэн хэвээр байлаа. Улмаар АНУ-ын баг NBA-ын одод болох Edwards, Tyrese Haliburton, Jalen Brunson тэргүүтэй тоглогчидтой байсан хэдий ч хоёр дахь удаагаа Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ алдсан юм.

Германы хувьд аваргын төлөө Сербийн багтай тоглох бол АНУ Канадын эсрэг гуравдугаар байрын төлөө тоглох билээ. Эдгээр тоглолтууд ням гарагт болох юм.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button