Гадаад мэдээДЭЛХИЙ

Мароккогийн газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 2000-д хүрлээ

Мароккод болсон 6.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 2000 хүрсэн байна. Тус улсад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй газар хөдлөлт болж буй нь энэ юм.

Газар хөдлөлтийн улмаас их хэмжээний барилга байшин нурж, түүхэн Марракеш ч сүйрсэн билээ. Тус улсын хатан хааны ордноос газар хөдлөлтийн дараа гурван хоногийн гашуудал зарлана гэж мэдэгдэв.

Одоогийн байдлаар 2012 хүн амиа алдаж, 1404 хүний биеийн байдал хүнд байгаа хэмээн Мароккогийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Тус улсын хаан Мохаммед VI амьд үлдсэн хүмүүст тусламж үзүүлэх комиссыг байгуулахыг тушааж, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад яаралтай тусламжийн алба хаагчдыг ажиллуулж байгаа юм.

Энэ үеэр Япон, Франц болон АНЭУ тэргүүтэй хэд хэдэн орноос олон улсын тусламжийн санал ирүүлжээ.

2004 оноос хойш тус улсад зургаан магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт нэг удаа болж байсан юм. Тухайн үед 6.3 магнитудын газар хөдлөлтийн улмаас 630 орчим иргэн амиа алдаж байсан билээ. Түүнчлэн хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 1960 онд баруун зүгт орших Агадир хотын ойролцоо болж байсан бөгөөд 12 мянган хүн амиа алдсан байдаг.

Одоогоор нурангин доороос аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд цаашид амиа алдсан болон бэртэж гэмтсэн иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд нь цусаа хандивлах аяныг эхлүүлжээ.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button